Шууд Chart

Богино хэмжээний кино шилдгүүд тодорчээ

2021-12-09 09:42:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдаан зарласан билээ.

Уралдаанд 67 бүтээл ирснээс дараах бүтээлүүд шалгарчээ:

Шилдэг кино: Миний нутгийн төгөл. /Zero entertainment – 10 сая төгрөг/

Шилдэг зохиол: Эх. /Within production – 2.5 сая төгрөг /

Шилдэг зураг авалт: Энэрэл. /Итгэл студи – 2.5 сая төгрөг/

Шилдэг баримтат кино: Элсэн гамшиг. /МҮОНТВ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакц – 5 сая төгрөг/

Шилдэг анимейшн: Цөлжилт. /Hollywood camel – 5 сая төгрөг/

Шүүгчдийн нэрэмжит шагнал: Өв (А). /Академи -16 студи – 5 сая төгрөг/ шалгарлаа.

Шилдэг бүтээлийн эздэд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр шагналыг нь гардуулж, баяр хүргэв.

Мөн шилдэг 10 бүтээлд багтсан:

Амь. /Мануул баг/

Монгол орны мөстлөг- Уур амьсгалын өөрчлөлт. /Red orchid media/

Өв (Б). /9G entertainment/

Маргааш. /Focus media/ бүтээлд талархал гардууллаа.

Уралдааныг өнгөрсөн аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд бүртгэж, https://president.mn/kino холбоосоор хүлээн авсан юм.

Бүтээлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын фэйсбүүк хуудсаар толилуулж, шилдгүүдийг шалгаруулахдаа үзэгчдийн саналыг харгалзан үзжээ. Богино хэмжээний кино бүтээх II уралдааныг ирэх оны эхний улиралд зарлахаар төлөвлөөд байна.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Богино хэмжээний кино шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй