Шууд Chart

Дипломат паспорттай иргэн их хэмжээний хууль бус бараа тээвэрлэжээ

2013-07-18 15:28:08

Энэ сарын 15-аас 16-нд шилжих шөнө ачаандаа их хэмжээний хууль бус бараа тээвэрлэж явсан БНАСАУ-ын иргэнийг хил гаалийнхан саатуулаад байна. БНАСАУ-ын иргэн Замын-Үүдийн галт тэргээр УБ-ыг зорин зорчиж байсан бөгөөд их хэмжээний тариа тээшиндээ авч яваагаа гаалийнханд мэдүүлээгүй байна. Тэрээр дипломат паспорттай байснаас гадна одоогоор хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор тариануудыг тоолж бүртгэх, аль улсад үйлдвэрлэсэн болохыг нь тогтоох ажил хийж байгаа аж. Энэ тухай гадаад харилцааны яаманд ч мэдэгдээгүй байгаа гэнэ. Хэргийг шалгаж дууссаны дараа мэдээлнэ гэж албаны хүн хэллээ.


Дипломат паспорттай иргэн их хэмжээний хууль бус бараа тээвэрлэжээ  
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй