
“Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрам үзэгчдийн хүсэлтээр нэмж хоёр хоног тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулагч М.Батболд найруулсан бөгөөд тус жүжиг өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 10-ныг дуустал тоглогдох байсан юм. Тэгвэл “Гэм зэм” постдрамын сүүлийн тоглолтуудын тасалбар дуусч, үзэгчдээс хүсэлт гаргасны дагуу “Орфей” театр энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 11, 12-нд хаалтын тоглолтууд хийхээр болсон.
Үүнээс гадна
.ОХУ-ын телевизүүд “Гэм зэм” жүжгийг сурвалжилна | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.