Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмаар “Зүүн бүсийн их хурд” морин уралдаан давхцан тохиож байна. Иймээс нутгийнхаа наадмыг зорих Хэнтийчүүддээ “Атибус” компанийн хамт олон Хэнтийн баяр наадмын өмнөх өдөр 7 дугаар сарын 25-нд том оврын 4 автобусаар Хэнтий рүү үнэгүй зорчуулахаар болжээ. Тодруулбал Атибус компанийнхан 7 сарын 25-ны өдрийн 10, 17 цагуудаас тус бүр 2 автобусаар Офицеруудын ордны өмнөх зогсоол дээрээс Улаанбаатар-Хэнтийн чиглэлд нутгийнхандаа үнэгүй үйлчилнэ. Мөн баяр наадмын өдрүүдэд ч Өндөрхаан хотод үйлчлэх юм байна.
| “Атибус” компани Хэнтий рүү үнэгүй зорчуулна | ||
| Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.