Шууд Chart

Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна

2021-12-18 09:53:56

“Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр боллоо.

Монголын Урлагийн зөвлөл, Соёлын өвийн үндэсний төв, “Рио Тинто Монгол” компанийн удирдлагууд энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Энэ хүрээнд монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс-соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сургалт судалгаа хийх, баримтжуулах, тоглолт үзэсгэлэн гэх мэт

Театрын тайз, гэрэлтүүлэг, дуу дүрсний тоног төхөөрөмжөөр хангах, театрын интерьер дизайн, дотоод заслын ажилд “Рио Тинто Монгол” ХХК 440 сая төгрөгийн санхүүжилт олгон Соёлын өвийн салбарт томоохон хөрөнгө оруулахаар боллоо.

Соёлын өвийн театр үндэсний соёлын өвийг өвлөн уламжлагч “Хүн эрдэнэ” ардын авьяастнуудын тоглолт, үзүүлбэрийг тогтмол толилуулж, соёлын өвийг язгуур шинжээр нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гэдгээрээ мэргэжлийн театр чуулга, урлагийн сургуулиас ялгарах юм.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10849 ардын авьяастны 71 хувь нь ардын язгуур урлаг, 26 хувь нь уламжлалт гар урлалыг өвлөн уламжлагчид байгаа нь соёлын өвийн шинэ театрын гол хэрэглэгчид болно гэдгийг албаныхан тодотгов.

Соёлын өвийн шинэ театрыг байгуулснаар жилд нийт 40 орчим байгууллага, 2000 өвлөн уламжлагч, 10 мянган хүүхэд залуусыг соёлын өвийн боловсрол олгох сургалт, тоглолт, үзэсгэлэн, кино үзвэр зохион байгуулах боломж бүрдэх юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй