
Дээрх хоёр зураг дээр ("Газрын үнэр" 1979, "Гарын таван хуруу" 1982) кинонд ийм нэгэн тоглоомон алиалагч гарч байжээ.
Тухайн үед ийм алиалагч Монголд элбэг байгаагүй гэдэг. Харин кинонд хэрэглэгдсэн хувцас жижиг хэрэгслэлийг хадгалж сан хөмрөг бий болгодог байсан юм. Байсан гэдэг нь одоо байхгүй болсон гэсэн үг л дээ.
Кино урлагт сэтгэл зүрхээ өгсөн хэдэн хүн элдвийг цуглуулсаар байтал амбаар сав нь дүүрээд хэцүүхэн болсон гэдэг. Өнөөдөрийн таны хэрэглэж байгаа цүнх, өчигдрийн “Nokia” утас цөм л удахгүй эртний эдлэл мэт ховордож алга болдог тул кино үйлдвэр, студиуд л хожим хэрэг болно гэж хадгалдаг байв.
Дараагийн зургуудад Зөвлөлтийн "Хайр дурлал ба тагтаанууд" киноны 30 жилийн ойн нэвтрүүлэг үзэж байхад жүжигчин Нина Дорошинагийн нөхөртэйгөө болзоход зүүж очдог солонгорсон өнгөтэй алчуур Мосфильмийн агуулахад хадгалагдаж л байдаг гэж мэргэжлийнхэн ярвж байсан. Ер нь жижиг хэрэглэл киног амьтай болгодог юм.
Д.Золбаяр
Киноны жижиг хэрэгсэл | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.