Манай улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаад 10 жил болж байна. Энэ хугацаанд нийт 20 мянга орчим хэрэг хүлээн авснаас 60 орчим хувьд нь иргэний тал ялалт байгуулжээ. Үүнээс харахад Захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримт цуглуулдгаараа бусад шүүхээс онцлог гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан ярилаа.
Түүнчлэн сүүлийн 10 жилд шийдвэрлүүлсэн нийт захиргааны хэрэг маргаанд газрын тухай хууль болон төрийн албаны тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг маргаан зонхилж байгаа аж. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн 24 орчим хувийг газрын маргаантай холбоотой хэрэг эзэлж байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
| Газрын маргаан дийлэнх хувийг эзэлж байна | ||
| Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.