АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сард хоёр дахь удаагаа утсаар ярьж, Украины хурцадмал асуудлын талаар байр сууриа солилцлоо. Тэд өмнө нь 12 дугаар сарын 7-нд цахим уулзалт хийсэн юм.
Хоёр орны Төрийн тэргүүн нар удахгүй болох хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээ болон ОХУ-ын НАТО-гийн төлөөлөгчидтэй ирэх саын 10-нд Женев хотод хийх уулзалтын талаар хэлэлцсэн байна. Энэ дуудлагыг ОХУ-ын хүсэлтээр зохион байгуулжээ.
ОХУ Украинтай хиллэдэг хилийн ойролцоо олон тооны цэрэг байршуулсанд АНУ болон Европын орнууд санаа зовниж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден засаг захиргаа яриа хэлэлцээгээр хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна гэж мэдэгдсэн юм. Гэхдээ хэрэв Орос Украинд халдвал холбоотнуудтайгаа хамт хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ ч мөн мэдэгдсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх боломжтойг онцолжээ.
ОХУ-ын Төрийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байденд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ бие биенээ хүндэтгэж, үндэсний ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр үр дүнтэй яриа хэлэлцээг байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
| АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар Украины асуудлаар утсаар ярилаа | ||
| Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.