Шууд Chart

ДЭМБ: 2022 онд цар тахлыг ялна гэж өөдрөгөөр харж байна

2022-01-02 13:44:49

Шинэ оны босгон дээр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гейбресус, 2022 онд цар тахлын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх талаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр, 2022 онд дэлхий нийтээрээ хамран нэгдвэл, цар тахлыг ялна гэсэн өөдрөг төсөөлөл харагдаж байна хэмээсэн байна.

БНХАУ-д коронавирусний халдвар анх тархсанаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Энэ хоёр жилийн хугацаанд цар тахлыг эмчлэх олон арга зам бий болсныг ДЭМБ-ын тэргүүн онцлон тэмдэглэсэн юм. Коронавирусний халдварыг эмчилж болох олон төрлийн эмчилгээ бий болсон нь эерэг сайшаалтай үйл явдал мөн ч дэхий даяар вакцинжуулалтын түвшин бага байгааг дурджээ. Тиймээс энэ онд дэлхийн улсууд нэгдэж чадвал, амьдралын нэгээхэн хэсэг болсон амны хаалтаас ангижирч цар тахлыг даван туулж чадна гэж ДЭМБ-аас мэдээлж байна.

Үүнд: зарим улс орнууд үндсэрхэг үзлийг түр орхиж, шинжлэх ухаанд итгэх вакцинд идэвхтэй хамрагдах шаардлага үүсч байгаа бөгөөд учир нь вакцинжуулалт эхэлсэн жил гаруйн хугацаанд зарим улс оронд вакцинтай холбогдолтой ташаа мэдээллүүд гарах болсон нь олон хүний аминд хүрсэн гунигтай үйл явдал болсныг тэрээр онцолсон юм. Үүнээс гадна вакцины тэгш бус хуваарилалт өнөөг хэр нь ноёрхож байгаа нь коронавирусний халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхаарууллаа. Тиймээс явцуу үндсэрхэг үзэл, вакцины тэгш бус хуваарилалт нь, Омикрон хувилбар гарч ирэх хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ байдал удаан үргэлжлэх тусам коронавирусний халдвар урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хөгжих болно гэжээ.

ДЭМБ-аас 2022 он гэхэд цар тахлын халдварыг  зогсоохын тулд 7 дугаар сар гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг  вакцинд хамруулна гэсэн шинэ зорилт тавьжээ. Яг өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусний халдварын бүртгэгдсэн тохиолдол 287 саяд хүрч, 5.5 сая орчим хүн нас барсан.

Тэгвэл 2022 оныг угтсан шинэ жилийн баяр дэлхий даяар нам гүмхэн болж, олон хүний цуглардаг томоохон баяр ёслолууд цуцлагдаад байна.  Мөн Агаарын тээврийн салбарыг цар тахлын давлагаа нөмөрсөн учраас дэлхий даяар 10 гаруй мянган нислэг цуцлагдсаны тал хувь нь АНУ-д байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: 2022 онд цар тахлыг ялна гэж өөдрөгөөр харж байна  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй