
Хилийн чинад дахь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдээсээ хууль бусаар санхүүгийн ашиг хүртсэн хэрэгт холбогдоод байсан Бангладеш улсын төрийн өмчит Газрын тосны корпораци (ГТК)-ийн зарим ажилтнуудад холбогдох хэргийг шалгаж дууссан талаар тус улсын Авлигатай тэмцэх хороо мэдээллээ.
Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн оны есдүгээр сард ГТК-ийн зургаан ажилтныг 4.74 тэрбум така (60.77 сая ам. доллар)-тай тэнцэх хэмжээний луйврын хэрэгт холбогдуулан хэрэг үүсгээд байсан юм.
Авлигатай тэмцэх хорооноос ГТК-ийн ажилтнуудыг газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчдээсээ хууль бусаар мөнгө авч, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн хэрэгт буруутгаад байсны зэрэгцээ ГТК-ийн ажилтнуудыг нийлүүлэгчдэдээ илүү мөнгө төлж, гэрээний заалтыг зөрчин чанаргүй бүтээгдэхүүн хүлээн авсан гэж үзэж байгаа юм.
Харин ГТК-ийн ажилтнуудын мэдэгдэж байгаагаар нийлүүлэгч нартай зөвхөн гэрээний дагуу л харьцаж, ажилласан гэж мэдэгдээд байгаа юм.
Мөн Авлигатай тэмцэх хорооноос ГТК-ийн ажилтнуудын эсрэг 2009, 2010, 2011 оны санхүүгийн жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгч нараас авсан 63.15 сая литр бүтээгдэхүүний бодит чанарыг нууж худалдсан болохыг тогтоосон байна.
Авлигатай тэмцэх хорооны дэд дарга Мохамед Али Акбар Хан /Mohammad Ali Akbar Khan/ мэдэгдэхдээ ГТК-ийг “Ашиг сонирхлын зөрчилтэй байгууллага” гэж нэрлэжээ. ГТК 5.2 тэрбум орчим ам.доллараар 2012 онд 5.2 сая тонн газрын тос болон газрын тосны дахин боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авчээ.
Одоогийн байдлаар тус улсын ГТК нь Кувейтийн газрын тосны корпораци, Малайзын “Petronas”, Филиппиний үндэсний газрын тосны компани, Эмиратын газрын тосны групп, Египетийн газрын тосны компани, Малдивийн үндэсний газрын тосны компани, Хятадын “Петро Чайна”, Индонезийн “Bumi Siak Pusako” зэрэг компаниудтай 2014 оны 12 дугаар сар хүртэл гэрээтэй байгаа юм.
Бангладешийн Авлигатай тэмцэх хороо олон сая долларын луйврын хэргийг шалгаж дуусчээ | ||
Үзсэн: 1037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.