Шууд Chart

Франц, Польшид халдварын тохиолдол оргил үедээ хүрлээ

2022-01-12 13:33:41

Европын орнуудад зонхилж байгаа коронавирусний “Омикрон” хувилбарын тархалт улам нэмэгдсээр байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Францад 350 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болсон гэж тус улсын эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгдлээ.

Тодруулбал, сүүлийн долоо хоногт Франц улсад коронавирусний батлагдсан  тохиолдлын тоо эрс нэмэгджээ. Өнгөрсөн лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 5-нд, коронавирусний 332 мянга гаруй шинэ тохиолдол илэрч байсан бол энэ тоо өнөөдөр 350 мянгыг давсан нь байна. Энэ нь тус улсын эрүүл мэндийн салбарын ачааллыг эрс нэмэгдүүлж, ачааллаа даахгүй хэмжээнд хүргээд байгаа юм.

Ерөнхийдөө европын орнуудад эмнэлгийн ачаалал нэмэгдэхээс гадна сүүлийн 2 жил гаруй хугацаанд эмч сувилагчдын дутагдалтай, өндөр ачаалалтай ажиллаж байна.

Тэгвэл Омикрон хувилбар давамгайлж байгаа Польш улсын хувьд мөн л халдварын давлагаа эрчимжиж, коронавирусний халдварын хүндрэлээр нас барсан хүний 100 мянгыг давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдэгдлээ.

Мөн Польшийн эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн дотор коронавирусний халдварын улмаас 493 хүн нас барлаа гэж мэдэгдсэн юм. Европын орнуудаас нас баралт 100 мянгыг давсан орнуудын тоонд Герман, Франц, Их Британи багтаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц, Польшид халдварын тохиолдол оргил үедээ хүрлээ  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй