Шууд Chart

“Poetry night Vol.2” дахин давтагдашгүй яруу найргийн үдэш болно

2022-01-12 16:27:10

Тэгвэл “Poetry Night Vol.2” энэ сарын 23-нд Corporate Convention центрт болох бөгөөд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Шагдарын Дулмаа, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн  Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч,Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч нар оролцож өөрсдийн шүлэг яруу найргаа хүргэх юм байна.

Түүнчлэн тэдний зохиосон уран бүтээлүүдийг урилгаар Ардын жүжигчин Г.Равдан, Д.Жаргалсайхан /Чингис Хаан хамтлаг/, Төрийн шагналт дуучин Д.Болд, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Болд-Эрдэнэ, Б.Ганчимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Наранбаатар, О.Оюун, Б.Шинэбаяр, Г.Алтанбагана болон Н.Наранбаатар /Jazz Наагий /, Ц.Хулан/Jazz Хулан/, Э.Төрмандах, Гансувд, Нямзагд, Хандмаа, уртын дуучин Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, дуучин Анхбаяр /A Cool/, Э.Дашням /Voice/, яруу найрагч Б.Ичинхорлоо /Д.Нацагдоржийн шагналт/, Ц.Эрдэнэбаатар / МЗЭ-ийн шагналт/, Н.Гантулга /МЗЭ-ийн шагналт/, Ч.Ууганбаяр /Г.Сэр-Одын шагналт/ нар үзэгчдэд хүргэх аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Poetry night Vol.2” дахин давтагдашгүй яруу найргийн үдэш болно  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй