Шууд Chart

АТГ-ын дэргэд 5 дахь Олон нийтийн зөвлөл ажиллаж байна

2022-01-13 09:33:18

Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана” хэмээн заасан.

Энэ дагуу 2007 оноос өнөөг хүртэлх хугацаанд 5 удаагийн Олон нийтийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Олон нийтийн зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог. Зөвлөлийн гишүүнээр төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхийг хуулиар хориглосон.

Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Тав дахь удаагийн Олон нийтийн зөвлөлийн даргаар Г.Ганбат, гишүүдээр Г.Баасан, Х.Бат-Ялалт, Ц.Батболд, А.Баянмөнх, П.Бадамрагчаа, Г.Баярсайхан, Б.Баттөр, Д.Гантөмөр, Д.Даваадорж, Э.Мөнхжаргал, М.Отгонбаяр, Л.Оюунтунгалаг, Б.Отгон нар томилогдон ажиллаж байна.


АТГ-ын дэргэд 5 дахь Олон нийтийн зөвлөл ажиллаж байна  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй