
Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн найруулж буй “Хүн гөрөөс” жүжгийн Дэлэгийн дүрд жүжигчин Г.Мөнхжаргал, Оюумаагийн дүрд Б.Одгэрэл нар тоглох юм.
Зохиолч П.Баярсайханы зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Түүнийг дүрүүдийнхээ сэтгэлзүй, дотоод бодролыг нээсэн зохиолч хэмээн утга зохиол судлаачид үнэлдэг юм. Тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан хүний сэтгэл нууцаар дүүрэн оршдог, хүн хэзээ ч харагдаж байгаа шиг байдаггүй, үнэнд хүрэх зам хялбар байдаггүйг өгүүлжээ.
П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.