
Монголын уран зохиолын 1980-аад оны томоохон төлөөлөгч П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг энэ сарын 15-нд "Bee” театрт нээлтээ хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Зохиолч П.Баярсайханы зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Түүнийг дүрүүдийнхээ сэтгэлзүй, дотоод бодролыг нээсэн зохиолч хэмээн утга зохиол судлаачид үнэлдэг юм. Тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан хүний сэтгэл нууцаар дүүрэн оршдог, хүн хэзээ ч харагдаж байгаа шиг байдаггүй, үнэнд хүрэх зам хялбар байдаггүйг өгүүлжээ.
П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг энэ сарын 22-ныг дуустал тоглогдоно | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.