Шууд Chart

Универсиадын наадмын баг тамирчид эх орондоо ирлээ

2013-07-19 10:21:16

Дэлхийн оюутны XXVII дахь “Универсиад” наадам 11 хоногийн турш ОХУ Казань хотноо амжилттай зохион байгуулагдаж, уржигдар дууссан билээ.

Тус спортын наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр өглөөний 07:15 цагийн үед эх орондоо газардлаа. Баг тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны албаны хүмүүс болон Монголын Оюутны Спортын Холбооны төлөөлөгчид Олон улсын Чингис Хаан онгоцны буудал дээрээс угтан авлаа.
Алтан медалийн салхийг бүстэй барилдааны +100 кг жинд өрсөлдсөн Б.Сугаржаргал хагалсан бол үргэлжлүүлэн боксчдын алтан медалийг эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн залуу тамирчин Х.Энхдэлгэр хүртсэн юм. Дашрамд өгүүлэхэд Х.Энхдэлгэр нь 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлснээр шигшээ багт дуудагдах болсон монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах шинэ, өсөх ирээдүй дээ залуу тамирчин гэдгээрээ спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.
 
 
Түүнчлэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг “Казань-2013” Универсиадын наадамд жиндээ түрүүлснээр Монголын алтан медалийн тоог нэг нэмж гурав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа.
Өмнө нь оюутны “олимп”-оос дээд тал нь хоёр алтан медаль хүртэж байсан монгол тамирчдын түүхэн амжилт Казань хотноо ийнхүү шинэчлэгдсэн түүхэн үйл явдлын шинэ хуудсыг эхлүүлсэн юм.
Монголын оюутан тамирчид медалийн чанар, тоогоор дэлхийн 166 орноос 19 дүгээр байрт шалгарсан амжилттайгаар энэ удаагийн наадмыг өндөрллөө.
 

Ингээд ОХУ-ын Казан хотноо болж буй оюутны Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.


Алтан медаль:

1. Б.Сугаржаргал (Бүстэй барилдаан, 100 кг)
2. Х.Энхдэлгэр (Бокс, 52 кг)
3. С.Батцэцэг (Чөлөөт бөх, 63 кг)

Мөнгөн медаль:

4. Д.Анар (бүст барилдаан, -100 кг)
5. Б.Жанчивдорж (жүдо, 90 кг)
6. Урт бууны эмэгтэйчүүдийн баг
7. Э.Сумъяа (чөлөөт бөх, 51 кг)
8. О.Насанбурмаа (чөлөөт бөх, 67 кг)
9. Ч.Марал-Эрдэнэ (57 кг)

Хүрэл медаль:

10. Б.Түвшинбат (бокс, 69 кг)
11. Д.Отгондалай (70 кг)
12. Г.Ган-Эрдэнэ (49 кг)
13. Шинэбаяр (75 кг)
14. Э.Идэрхүү (56 кг)
15. Б.Сугаржаргал (бүст барилдаан, сонгомол, 100 кг)
16. С.Энхчимэг (бүст барилдаан, 66 кг)
17. Б.Мөнхтуяа (бүст барилдаан, 76 кг)
18. М.Отгон-Эрдэнэ (б/б сонгомол, 62 кг)
19. Г.Нандинзаяа (урт буу, 10 м)
20. Г.Мандахнаран (чөлөөт бөх, 66 кг)
21. Д.Хүдэрбулга (чөлөөт бөх, 96 кг)
22. Н.Нямтуяа (самбо, 80 кг)
23. Ж.Чанцалдулам (самбо, 48 кг)
24. О.Мөнхцэцэг (самбо, 72 кг)
25. Т.Амаржаргал (самбо, 56 кг)

















































































Универсиадын наадмын баг тамирчид эх орондоо ирлээ  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.113.215.xxx [202.113.215.xxx] 2013-07-19 15:21
zaluu tamirchddaa ushuu ilvv ih undur amjiltiig hvsey.

Бидэнтэй нэгдээрэй