Шууд Chart

Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр “Алтан гадас” одонгоор шагнууллаа

2022-01-28 12:43:13

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст Төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн.

Энэ дунд .

Тэрбээр өнгөрсөн онд л гэхэд зургаадугаар сард БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон. Мөн "The 3rd Korea dance grand prix" олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд дэд байр, "BIDF видео бичлэгийн уралдааны тэргүүн байрт, өнгөрсөн долоодугаар сарын 17-нд БНСУ-ын Тэгү хотноо зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын “В” зэрэглэлийн гоцлол бүжигчдийн уралдаан (Daegu international choreography festival)-д 110 гаруй бүжигчнээс этник төрөлд дэд байрт шалгарснаас гадна өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа сорьсон “IAKT - 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаанд “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом, өнгөрсөн 11 дүгээр сард Данийн вант улсын нийслэл Копенгаген хотноо фестиваль хэлбэрээр зохион байгуулагдсан "Копенгаген одод" олон улсын цахим уралдаанд урилгаар оролцож нэгдүгээр байрын шагнал хүртжээ.

Түүнчлэн “CKUACE Changhai international dance competition” буюу Шанхайн олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож 17 орны 650 орчим бүжигчинтэй өрсөлдөж “Уулын залуу” бүжгээрээ шилдгийн шилдэг буюу “Top prize” шагнал, “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ тэргүүн байрын шагнал хүртсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр “Алтан гадас” одонгоор шагнууллаа  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй