Шууд Chart

Орон нутгаас томилогдсон шүүгчид 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ажиллана

2022-02-01 09:20:49

МХБХ-ны шүүгчийн хэлтсээс бүртгэлтэй шүүгчдийнхээ тоог нэмэгдүүлж, МХБХ-ны мэргэшсэн боловсон хүчин болох шүүгчдийг улс даяар сургах бодлогынхоо хүрээнд орон нутгийн залууст анхан шатны шүүгчийн сургалтыг зохион байгуулж байна.

Энэ сарын 27-30-ны хооронд анхан шатны шүүгчийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дархан-Уул аймагт шүүгчийн сургалтыг зохион байгуулсан юм.

Тэгвэл ирэх гуравдугаар сард зохиогдох 21 аймгийн аварга шалгаруулах “Футзалын үндэсний цом”-д шүүгчээр ажиллах боломжтой.

Тэгэхийн тулд аймаг бүр нэг шүүгчийг тэмцээн зохиогдох газарт аваачиж сургалтад суулгах бөгөөд ур чадвараараа ялгарсан чадварлаг шүүгч өөрийн аймгийнхаас бусад хэсгийн тоглолтууд дээр томилогдон шүүнэ.

Хөл бөмбөгийн салашгүй нэгэн хэсэг болсон шүүгчийн ажлыг шимтэн хийх залуусаа дэмжиж, 21 аймгийн АШТ-нд оролцохгүй байсан ч аймгаасаа шүүгчдийг томилон ажиллуулахыг уриалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орон нутгаас томилогдсон шүүгчид 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ажиллана   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй