
Зэвсэгт хүчний 336 дугаар анги XVII жарны “Сайжруулагч” хэмээгч усан бар жилийн хаврын эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаагчдынхаа дунд 32 бөхийн барилдааныг зохион явууллаа. Уран мэхийг уралдуулан хүчийг үзсэн энэхүү барилдаанд байлдагч А.Мөнхтулга түрүүлж, дэд түрүүч Б.Галбадрах үзүүрлэж, ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар шагнаж урамшуулсан юм.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдад сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааныг үзүүлж, амралт, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Монголын уламжлалт наадгай болон шатар, даам тоглуулж, нүүдлийн номын сангаар үйлчилж байна гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.
Байлдагч А.Мөнхтулга түрүүлж, дэд түрүүч Б.Галбадрах үзүүрлэв | ||
Үзсэн: 523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.