Шууд Chart

Түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, байлдагч Б.Энхзориг шалгарлаа

2022-02-04 13:44:28

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан билгийн тооллын XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хугацаат албаны түрүүч, байлдагч нарын дунд уламжлал, ёс заншлын тухай өгүүлэх уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Үүний нэг нь хугацаат албаны дайчдын хүчтэнийг тодруулах хүчин 32 бөхийн барилдаан байв. Барилдаанд залуус эн тэнцүү өрсөлдөж, уран мэхийг уралдуулан хүчийг үзсэнээс

Бөхийн барилдааны төгсгөлд ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү нийт түрүүч, байлдагч нарт баяр хүргэж, Монголын ард түмний бахархал болсон бөх хүний тэсвэр хатуужил, ноён нуруу, ёс жудаг ч манай дайчдад байгааг хараад үнэхээр их бахархлаа. Уран сайхан барилдааныг ч үзүүллээ. Та бүхнийг цэргийн албаар дамжуулан эх оронч үзэл хүмүүжилтэй, эх орондоо хайртай эр хүн болгон төлөвшүүлэхийн төлөө бид хичээж байгаа юм шүү гээд сар шинийн баярын мэнд дэвшүүллээ.

Мөн шинийн нэгний билэгт сайн өдөр  ангийн удирдлагууд хугацаат цэргийн алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дэд түрүүч Т.Анхбаяр, байлдагч Н.Нямжаргал, Г.Бат-Ирээдүй, Д.Эрдэнэтулга нар урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж сонирхуулсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


Түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, байлдагч Б.Энхзориг шалгарлаа  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй