
Өвлийн XXIV олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Хэдийгээр оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж байна.ОУОХ-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулаад буй. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулсан юм гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
“Бээжин-2022” олимпын наадам нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.