Шууд Chart

Герман Улсыг зорих О.Мөнх-Оргилд МХБХ-ны зүгээс амжилт хүслээ

2022-02-06 15:09:00

“Дэрэн” клуб төдийгүй үндэсний шигшээ багийн тоглогч О.Мөнх-Оргил Германы алдарт хөлбөмбөгчин асан Герт Энгелсийн үүсгэн байгуулсан “Soccerlife” академид туршилтын бэлтгэлд хамрагдах болсон баярт мэдээ гарсан билээ.

МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцука түүнтэй уулзаж, бэлтгэл сургуулилтад нь амжилт хүслээ.

Монгол Улсаас Г.Ганбаяр Европ тивд мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны хөл бөмбөгчин болсон бол түүний араас нэгэн шигшээ багт тоглодог О.Мөнх-Оргил буурал тивийг зорьж, авьяас чадвараа сорих болсон нь сайшаалтай хэрэг болсон юм.

Өнгөрсөн жил дээд лигийн мөнгөн медаль хүртсэн “Дэрэн” клуб нь Герман, Испани гэх мэт хөл бөмбөг өндөр хөгжсөн Европын улсуудаар өсвөр залуу тоглогчдыг тэмцээн уралдаанд оролцуулдаг гэдгийг хөл бөмбөг сонирхогчид андахгүй биз ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Герман Улсыг зорих О.Мөнх-Оргилд МХБХ-ны зүгээс амжилт хүслээ  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй