Шууд Chart

Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа

2022-02-08 16:31:34

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан

Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна. Тэмээн уралдаан Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болно. Тэмцээнд оролцох баг, тамирчдын тоон мэдүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 7-10-ны хооронд games@sport.gov.mn цахим шуудангаар хүлээн авч байна.

Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах юм. Үндэсний спортын дэг ёс, заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ болохыг онцолъё. Түүнчлэн үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой.

Үндэсний өвлийн спортын VII наадмын заавартай ЭНД дарж танилцана уу гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй