
Эл номыг бүтээх үйлсэд Х.Баатархүүгээс гадна Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон соёлын гавьяат зүтгэлэн Ж.Отгонцагаан нар хувь нэмрээ оруулсан бөгөөд тэд өнөөдөр Биеийн тамир, спортын хорооны удирдлагуудад номын дээжээ өргөн барив.
Энэ үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн үгэндээ Биеийн тамир, спортын салбарын цахим архив хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа. Мөн цахим архив бүтээх ажилд хамтран ажиллах санал гаргасан юм. Хятад судлаач Х.Баатархүүгийн зүгээс судалгааны ажилд дэмжин оролцохоо илэрхийлсэн юм.
Тус арга хэмжээнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан нарын хүндтэй эрхмүүд байлцав гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Судлаач Х.Баатархүү номынхоо дээжийг өргөн барив | ||
Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.