Архангай аймгийн Хайрхан сум шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болсон байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг өвөл нь мөсөн гулгуурын талбай болгон ашиглана. Харин зун, намрын дулаан улиралд биеийн тамирын хичээл оруулах зэргээр жилийн дөрвөн улирлын турш ашиглахаар орон нутгийн удирдлагууд төлөвлөж байгаа юм байна.
Ингэснээр сум орон нутгийн залуусын эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж Хайрхан сумын Засаг дарга н.Мөнхбат онцлолоо.
Дашрамд дурдахад, энэ жил тус сумын 90 жилийн ой тохиож байна. Ой угтсан ажлуудын хүрээнд сумын нутгийн зөвлөл, сумаас төрөн гарсан алдартнуудын ар гэрийн дэмжлэгтэйгээр тус цэнгэлдэх хүрээлэнг барьж хүлээлгэн өгч байгаа юм.
| Хайрхан сумын 90 жилийн ой энэ онд тохиож байна | ||
| Үзсэн: 1567 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.