Шууд Chart

Төмрийн хүдрийг боловсруулж экспортлох хэрэгтэй

2013-07-19 12:12:27

Монгол улс нэг тонн түүхий төмрийн хүдрийг 130 доллараар экспортолдог гэсэн судалгаа байдаг. Харин бусад улс орнууд нэг тонн боловсруулсан төмрийн хүдэрээ 450 доллараар экспортолдог гэнэ. Тиймээс төмрийн хүдрийг дотооддоо боловсруулах талаар манай улс судалж байгаа юм. Дэлхийд төмрийн хүдэр боловсруулалтаараа дэлхийд тэргүүлэгч Италийн Даниэль груп өөрийн боловсруулсан технологио манай мэргэжилтнүүдэд танилцуулж байгаа гэлээ. Хэрэв манай улс төмрийн хүдрээ боловсруулж экпортолвол хэд дахин өндөр үнээр худалдах боломжтой болох юм байна.


Төмрийн хүдрийг боловсруулж экспортлох хэрэгтэй  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй