
Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) буюу International Council of Museums (ICOM) нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм.
ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагджээ. Тус байгууллага 2021 оны байдлаар 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгээд байна. Дэлхийн олон улс оронд 32 салбар хороотой ОУМЗ-ийн Монгол дахь үндэсний хорооны тэргүүнээр доктор /Ph.D/, дэд профессор Д.Бумаа ажиллаж байна.
.
Чингис хаан музейн мэргэжилтнүүд Олон улсын музейн зөвлөлд нэгдлээ | ||
Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.