
Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах орос хэл, танин мэдэхүйн телевизийн анхны том хэмжээний уралдаант нэвтрүүлэгт оролцох их, дээд сургуулиудын бүртгэл болон сонгон шалгаруулалт тун удахгүй эхлэх гэж байна.
ОХУ-ын Баруун Сибирийн Аист-Монголия телевиз, БНХАУ-ын Боловсролын яам, БНХАУ-ын CCTV телевиз хамтран БНХАУ-д зохион байгуулж байсан "Стань победителем" хэмээх орос хэлний уралдаант нэвтрүүлгийг Улаанбаатар дахь Русский дом буюу хуучнаар ОШУСТ, UBS телевиз хамтран Монголд зохион байгуулахаар болжээ.
Тус уралдаант шоу нэвтрүүлэгт Хятадын томоохон 114 их, дээд сургуулийн 500 гаруй оюутан оролцож, маш амжилттай зохион байгуулагдсан юм байна. Телевиз үзэгчдийг байлдан дагуулсан энэ уралдаант нэвтрүүлгийг ОРТ буюу “Первый канал” телевизийн нэрт хөтлөгч Андрей Малахов (шүүгчдийн ахлагч) болон Татьяна Судец, Татьяна Веденеева, Татьяна Арно, Михаил Ширвиндт, Елена Коваленко, Аркадий Инин, Анна Павлова, Алексей Марков зэрэг алдар цуутай нэвтрүүлэгч хөтлөн явуулж, Оросын урлаг, соёлын алдартнууд оролцогч багуудыг удирдан бэлтгэж байжээ.
Сонирхуулахад,
байдаг.Монголд зохиогдох тус уралдаант нэвтрүүлэгт оюутнуудаа оролцуулах урилгыг Монголын тэргүүлэх 70 гаруй их, дээд сургуульд хүргүүлэх юм байна. Харин уралдаант нэвтрүүлэгт оролцох багуудын сонгон шалгаруулалт энэ сарын сүүлээр эхлэх бөгөөд олонд танигдсан хөтлөгчид, шүүгчид, сургагч багш нар тус шоуг бүтээхэд оролцохоор ОХУ-аас хүрэлцэн ирэх аж.
"Стань победителем" уралдаант нэвтрүүлгийг Монголд зохион байгуулна | ||
Үзсэн: 684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.