Шууд Chart

Чингис хаан музей Өндөр настанд ээлтэй музей хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2022-02-14 10:57:11

Ингэхдээ өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлуудыг, мөн нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь музей хэрхэн туслах боломжтойг судалжээ. Судалгааны үр дүнд, 70-аас дээш настнуудыг хамгийн их шаналгадаг зүйл нь ганцаардал болохыг олж мэджээ. Ганцаардлаас үүдэлтэйгээр ахмадууд нийгмээс тусгаарлагдаж, сэтгэл гутралд орох, цаашлаад аливаа өвчин эмгэгт өртөх нь ихэсдэг байна. Иймд музейн зүгээс ахмад настай үзэгчдийнхээ дунд ижил хүсэл сонирхолтой хүмүүсийн бүлгүүдийг үүсгэж, уулзалт зохион байгуулж эхэлсэн байна. Ийнхүү музей болон ахмадуудын дунд харилцаа холбоо үүсч, уулзалт цуглааны үеэр ахмадууд музейн үзмэрүүд, түүх, соёлын үнэт зүйлсийн талаар мэдээлэл солилцож, мэдлэгээ баяжуулж, өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй шинэ найз нөхөдтэй болж, хамтдаа цагийг зугаатай, үр дүнтэй өнгөрөөж, амьдралд илүү идэвхтэй, сонирхолтой болдог аж.

Түүнчлэн Британийн музейн зүгээс “Өндөр настанд ээлтэй музейнүүдийн сүлжээ” хөтөлбөрийг дэмжиж ажиллах сонирхолтой бусад музейд арга зүйн зөвлөгөө өгч, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг байна.

Ташрамд дурдахад, Чингис хаан музейн зүгээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чингис хаан музей Өндөр настанд ээлтэй музей хөтөлбөрийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй