Шууд Chart

“Гэм зэм” постдрам радио жүжиг болно

2022-02-16 11:10:27

“Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж,

Найруулагч М.Батболд Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулсан бөгөөд тус жүжиг өнгөрсөн арван нэгдүгээр сард нээлтээ хийсэн билээ.

Мөн Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн баг бүрэлдэхүүн энэ сарын 18-ны 11:00 цагт Русский дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д хэвлэлийн хурал хийх юм байна.

Тус хэвлэлийн хуралд “Гэм зэм” постдрамын ерөнхий найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Д.Ганцэцэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Ш.Доржсүрэн, Г.Золзаяа, Х.Баярмаа болон жүжигчин Б.Одгэрэл бусад уран бүтээлч оролцох аж.

Мөн хэвлэлийн хурлын дараа сэтгүүлч, сурвалжлагч нарт жүжгийн сургуулилтын хэсгээс үзүүлэх юм байна.

Түүнчлэн “Орфей” театр "Гэм зэм" постдрамын радио жүжгийг Монгол орны өнцөг булан бүрт буй радио сонсогчдын  хүртээл болгохоор болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Гэм зэм” постдрам радио жүжиг болно  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй