
Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай, мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр эхэллээ. Тус наадмын
Өнөөдөр цуваа харваа болж буй бөгөөд амралтын өдрүүдэд багийн харвааны медальт тамирчид тодрох юм. Монголын үндэсний спортын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Нямсүрэн, Монголын үндэсний спортын нэгдсэн хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирэв.
Наадмын үйл ажиллагааг нээж, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр хэлсэн үгэндээ “Монголын үндэсний спортын VII наадам нь үндэсний уламжлалт спортын төрлүүдийг хөгжүүлэх, хамгаалах, уламжлалт тоглоом наадгайн зан үйл, үндэстний ёс заншил, соёлын өвийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, сурталчлах ач холбогдолтойг онцлов гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Монголын үндэсний спортын наадмын өвлийн тэмцээнд 426 харваач цэц сорьж байна | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.