Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн

2022-02-20 07:03:23

Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 19. Адъяа гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх луу өдөр.

Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн гэжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй