Шууд Chart

Зэвсэгт хүчний 2022 оны гардан тулааны аваргууд тодорлоо

2022-02-25 09:13:36

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэслэгч Х.Энх-Амар (029), дэд байрт дэд ахлагч С.Давааням (084), гутгаар байрт дэд ахлагч Г.Сумъяабазар (330), дэслэгч Э.Санжаа (310), 65 кг-ын жинд тэргүүн байрт сонсогч С.Алдаржав (029), дэд байрт ахлах ахлагч Б.Батжаргал (084), гутгаар байрт ахлагч Н.Хэнзээ (350), сонсогч Ш.Бат-Итгэл (029) нар шалгарлаа. Мөн 70 кг-ын жинд тэргүүн байрт ахлагч Г. Бат-Ирээдүй (014), дэд байрт ахлах ахлагч Т.Төрбат (084), гутгаар байрт дэд ахлагч Э.Амарбаяр (119), ахлагч Д.Чулуунбаатар (350), 75 кг-ын жинд тэргүүн байрыг ахлагч Г.Наранхүү (327), дэд байрыг байлдагч Б.Очирхуяг (013), гутгаар байрт ахлагч н.Ариунжигүүр (084), ахлах дэслэгч Д.Алтансүх (016) нар эзлэв.

Тэгвэл 80 кг-ын жинд тэргүүн байрт ахлагч Ч.Нямренчин (084), дэд байрт ахлах ахлагч С.Норовваанжил (089), гутгаар байрт ахлагч Б.Мөнх-Эрдэнэ (084), ахлах ахлагч Т.Баярсайхан (016), 85 кг-ын жинд тэргүүн байрт дэслэгч Б.Наадам (029), дэд байрт ахлагч Б.Дэмчигдугар (150), гутгаар байрт ахлагч Г.Пүрэв-Очир(330), байлдагч Г.Үүрийнцолмон (032) нар тус тус шалгарлаа.

Харин анх удаа зохион байгуулагдсан эмэгтэй цэргийн алба хаагчдын гардан тулааны тэмцээнд 60 кг-ын жинд тэргүүн байрт дэд ахлагч С.Нандин-Эрдэнэ (350), дэд байрт ахлагч Т.Буяннэмэх (013), гутгаар байрт дэд ахлагч Д.Арлангуа (327), 70 кг-ын жинд тэргүүн байрт дэд ахлагч Б.Бадамсүрэн (327), дэд байрт сонсогч Х.Отгонзул (029), гутгаар байрт ахлах ахлагч Ц.Отгонтөгс (350) нар манлайллаа.

Эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд байгууллагын дүнгээр нэгдүгээр байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, хоёрдугаар байрт бригадын генерал П.Жаргалан захирагчтай Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, гуравдугаар байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл шалгарсан бол эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд байгууллагын дүнгээр тэргүүн байрт хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги, дэд байрт хурандаа Н.Цэцэнхүү захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар анги, гутгаар байрт бригадын генерал П.Жаргалан захирагчтай Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн баг, тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний шагналыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар гардуулан өгсөн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Зэвсэгт хүчний 2022 оны гардан тулааны аваргууд тодорлоо  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй