Шууд Chart

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дартсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2022-02-25 16:40:17

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд 2022 онд зохион байгуулагдах спортын цуврал тэмцээн дартсын тэмцээнээр эхэлж, цагдаа, дотоодын цэргийн 62 анги, байгууллагын эрэгтэй 102, эмэгтэй 80, нийт 182 алба хаагчид оролцлоо.

Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас 18 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн баг, тамирчид ур чадвар, авхаалж самбаа, цэц мэргэн, хурд хүчээ сорихоор хүрэлцэн ирсэн бөгөөд тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг эмэгтэй тамирчин, цагдаагийн хошууч С.Мөнхжин

Шилдэг эрэгтэй тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Н.Отгонжаргал

Хосын төрөлд:

     I байр Дотоодын цэрэг 05-р ангийн баг

     II байр Увс аймгийн II баг

     III байр Завхан аймгийн Цагдаагийн газрын баг

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

    I байр дэд хурандаа Ж.Одончимэг

    II байр ахлах ахлагч Б.Сарангэрэл

    III байр дэд ахлагч Г.Золзаяа

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

    I байр ахмад О.Лхагвасүрэн

    II байр дэд ахлагч Х.Бекнур

    III байр дэд хурандаа А.Амарбат

Багийн дүн

    I байр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар

    II байр ДЦ-05 дугаар анги

    III байр Увс аймаг дахь  Цагдаагийн газар

Тээврийн цагдаагийн алба


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дартсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй