Шууд Chart

Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа

2022-02-25 17:12:17

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг "Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудын хүрээнд төрийн албаны болон төсвийн шинэтгэл, соёл, урлагийн байгууллагын менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, эмхлэн байгуулагдаж буй Соёл, урлагийн газар болон театр, музей, номын сан, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.

Ажлын хэсэг нь Өмнөговь аймгийн удирдлагууд болон сумдын засаг дарга нар, соёлын ажилтнуудтай “Соёл, урлагийн менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, Соёлын салбарын бодлогоо танилцуулахын зэрэгцээ аймгийн Хөгжимт жүжгийн театр, Төв номын сан, Музейн үйл ажиллагаа болон орон нутагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалт болох Хөгжимт жүжгийн театр, Байгаль, түүхийн музейн шинэ барилгатай тус тус танилцлаа гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй