Шууд Chart

“Зулай мөнгөн Алтайн зуун дамжсан аялгуу” шилдэг бүтээлийн тоглолт болно

2022-02-26 15:30:05

Монголын үндэсний урлагт 55 жилийн түүхийг бүтээж буй тус чуулга нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ардын язгуур урлагийг орчин цагийн өнгө аястай хослуулан шинэ өнгө төрхөөр бүтээлүүдээ найруулан тавьж байгаа билээ.  Тухайлбал, “Ийм сайхан Алтай”, “Аялгуунд мөнхөрсөн Маа”, “Зүүдний хоймор Алтай” зэрэг дуу, бүжгийн цомнол бүтээлүүд, “Хүйсийн говийн домог”, “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг, “Тунгалаг тамир” мюзикл зэрэг “Алтай” чуулгын нэрийн хуудас болсон бүтээлийг нэрлэж болно.

Тус хамт олон өнгөрөгч онд Соёл урлагийн газраас театр, чуулгуудын дунд зохион байгуулсан “Хөгжим 21-21” улсын уралдаанд соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайханы зохиол “Эжий говийн хайлал-Тахийн шар нуруу”, Паул Мауреттийн “Минует” сонгодог хөгжмийн бүтээлээр гутгаар байранд шалгарсан байна.

Мөн энэ удаагийн тоглолтын хүрээнд ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга “Учиртай гурван толгой” үндэсний дуулалт жүжгийг шинэ найруулгаар нийслэл хотын үзэгчдэд хоёр дахь удаагаа толилуулахад бэлэн болжээ.

Тус бүтээл 3 дугаар сарын 2-нд Улаанбаатар театрын тайзнаа тоглогдоно.


“Зулай мөнгөн Алтайн зуун дамжсан аялгуу” шилдэг бүтээлийн тоглолт болно  
Үзсэн: 1338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй