Шууд Chart

21 аймгийн футзалын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Баянхонгор аймагт эхэллээ

2022-02-26 17:34:05

Бүх нийтийн биеийн тамирыг дэмжиж, хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах, хөдөө орон нутагт шударга өрсөлдөөнийг бий болгож, багийн спортыг хамтын хичээл зүтгэлээр хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “21 аймгийн Футзалын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн” өнөөдөр Баянхонгор аймагт эхэллээ.
 
Нийт 7 хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд дээд шатанд болон нэгдүгээр шатанд 19 аймгийн шигшээ баг шилжин явах цомын төлөө өрсөлдөх юм байна. Тэдний тоглолтыг шүүхээр Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Ази тивд үнэлэгдсэн, чансаа дээгүүр А зэрэглэлийн шүүгчдээс эхлээд саяхан Монголын Хөлбөмбөгийн Холбооноос явуулсан шүүгчдийн зэрэглэл тодорхойлох сургалтыг амжилттай төгссөн залуус ч ирсэн харагдлаа.
 
Цар тахлын улмаас 2 жилийн дараа зохион байгуулж буй тус тэмцээнийг хамтран зохион байгуулагч Баянхонгор аймаг нь өнгөрсөн онд олон улсын стандартад нийцсэн, цоо шинэ талбайтай болж, спорт цогцолбор болон хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна. Мөн аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль бүрийн гадаах талбайг зүлэгжүүлж, тохижуулах ажилд анхаарч байгаа юм. 
 
 

21 аймгийн футзалын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Баянхонгор аймагт эхэллээ  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй