
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Дотоодын цэргийн штабаас энэ сарын 25-ны өдөр
Тэмцээний нээлтийн ёслолд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, ЗХЖШ-ын АУГ-ын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцсон юм.
Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 12 ангийн 64 хугацаат цэргийн алба хаагч оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 032 дугаар хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч Ё.Эрдэмдалай, дэд байрт Зэвсэгт хүчний 029 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч П.Өсөхбаяр, гутгаар байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Отгонбуудай, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Н.Хүслэн нар шалгарлаа.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 7 ангийн 21 тамирчин оролцсон юм. Тэргүүлсэн дайчдад Дотоодын цэргийн штабаас баяр хүргэж, шагнал гардууллаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Зэвсэгт хүчний хугацаат цэргүүд шатрын тэмцээнд манлайллаа | ||
Үзсэн: 1198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.