Шууд Chart

Б.Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгээр бүтсэн дууг "Харанга" хамтлаг дуулна

2022-03-02 15:07:56

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгийг "Харанга" хамтлаг дуу болгожээ.

Тэрбээр "Б.Лхагвасүрэн ахад дуу хийе гэж хандахад их сайхан хүлээж авсан. Энэ шинэ дуугаа "Хайр" тоглолтын үзэгчдэд "Харанга" хамтлаг маань анх удаа хүргэх юм" гэлээ.

"Чамдаа би хайргүй байхын аргагүй"

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насны хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа

Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа

Санаан зоргоороо хоёулаа эрхэлж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Лхагвасүрэн агсны "Чамдаа би хайргүй байхын аргагүй" шүлгээр бүтсэн дууг "Харанга" хамтлаг дуулна  
Үзсэн: 2006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй