Шууд Chart

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80.3 хувьд нь тендер зарлаад байна

2022-03-02 17:36:41

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд боллоо. 

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна. Тендер шалгаруулалт зарлаагүй 141 төсөл, арга хэмжээ байна.

Тендер шалгаруулалт зарласан төсөл, арга хэмжээний худалдан авах ажилллагааг Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд яаралтай зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулан ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. 


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80.3 хувьд нь тендер зарлаад байна  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй