
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүний дунд “Цол бүхэн сайхан” тэмцээнийг энэ сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Ингээд буудлагын тэмцээнд 10 багийн 60 гаруй тамирчин гар буу, автомат бууны тогтоол, тактикийн буудлагын төрлөөр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт хурандаа Д.Дугаррагчаа ахлагчтай “Хурандаа-1” баг 12 оноогоор, хоёрдугаар байрт хошууч Ц.Ринчин ахлагчтай “Хошууч” баг 12 оноогоор, гуравдугаар байрт ахмад Б.Энхмагнай ахлагчтай “Ахмад” баг 18 оноогоор тус тус шалгарсан юм.
Гар бөмбөгийн тэмцээнд тэмцээнд 10 багийн 80 гаруй тамирчин өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт хошууч Б.Сергей ахлагчтай “Хошууч” баг, хоёрдугаар байрт, хурандаа Д.Цог-Эрдэнэ ахлагчтай “Хурандаа-1” баг, гуравдугаар байрт ахлах дэслэгч Д.Цагаанбаяр ахлагчтай “Ахлах дэслэгч” баг тус тус шалгарсан.
Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт хурандаа Д.Цог-Эрдэнэ ахлагчтай “Хурандаа-1” баг 3 оноогоор, хоёрдугаар байрт хошууч Г.Мөнхбаяр ахлагчтай “Хошууч” баг 3 оноогоор, гуравдугаар байрт ахмад Б.Энхмагнай ахлагчтай “Ахмад” баг 8 оноогоор тус тус эхний байруудад шалгарлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд Батлан хамгаалах яамны удирдлага, бие бүрэлдэхүүн анх удаа оролцсон бөгөөд буудлагын тэмцээнд тактикийн буудлагын ангиллаар өрсөлдсөнөөрөө онцлог байв.
“Соёмбо” сонин
Цол бүхэн сайхан” тэмцээнд “Хурандаа-1” баг түрүүллээ | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.