Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс хамтран зүүн бүсийн аймгуудад хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж байна. Энэ үеэр хийсэн хяналт шалгалтын явцад нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хүргүүлж, хянуулаагүй томилгоо байсан гэж ажлын хэсгийн ахлагч н.Батхуяг хэллээ. Мөн хувь хүний нууцтай холбоотой бичиг баримт болох мэдүүлгийн хадгалалтын зөрчил ч илэрчээ.
АТГ-ын ажлын хэсэг мэдүүлгийн маягт бөглөх, хувийн ашиг сонирхлоо урьдчилан мэдүүлэхийн ашиг тус нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу мэдэгдэл тайлбар гаргах, авлига ашиг сонирхлын зөрчил болон ил тод байдал зэрэг сэдвээр Хэнтий аймгийн албан тушаалтнуудад сургалт явууллаа. Мөн сонирхлын зөрчлийн болон авлигын эсрэг хуулийн хэрэгжилт тухайн аймагт хэр байгааг шалгажээ. Тус ажлын хэсэг зүүн гурван аймагт ажиллаад дүгнэлтээ гаргах юм байна.
| Хувь хүний нууцтай холбоотой мэдүүлгийг хадгалж байжээ | ||
| Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.