Шууд Chart

Барууны кинонд анх тоглосон хүндийг өргөгч А.Юмжээ

2022-03-07 09:50:42

Монголын хүндийн өргөлтийн ууган тамирчдын нэг Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Аюушжавын Юмжээ (1932) нь МУИС-ийг 1957 онд Биологийн багш мэргэжлээр, Белградын их сургуулийг 1969 онд Химийн инженер мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Тэрбээр Сүхбаатар хотын Мод цаас боловсруулах үйлдвэрийн ерөнхий инженер, Монгол-Английн хамтарсан Тэмүүжин Менч компанийн орлогч захирал, Стантартын хороонд хариуцлагатай нарийн бичгийн дарга зэрэг ажил эрхэлж байжээ.

А.Юмжээ 1952 оноос хүндийн өргөлтөөр хичээллэж, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцон (тухайн үед улсын аварга зохион байгуулагдаж эхлээгүй байв) 1954-1956 онд гурван удаа рекорд амжилт (1 кг, 0.5 кг, 1,5 кг-аар ахиулж) тогтоожээ.

1955 оны хүндийн өргөлтийн УАШТ-д оролцож багаараа түрүүлж, цом хүртэж байв.

2007 онд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Мөн МБАТ-ний анхдугаар спартакиадын Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тэшүүрийн төрлөөр оролцож, хоёрдугаар байр, 1984 онд ахмад волейболчдын УАШТ-ний мөнгөн медаль, 1987 онд хүрэл медаль хүртжээ.

Аюушжавын Юмжээ 1966 онд Итали-Герман-Югослав хамтарсан “Марко Поло-Хубилай хаан” уран сайхны кинонд Монгол дайчны дүрийг бүтээж, 2010 онд Британика нэвтэрхий толийг Монгол хэл дээр бүтээхэд оролцожээ.

Ё.Дамдин, Ж.Төмөрхуяг "Хүндийн өргөлтийн түүх" номноос


Барууны кинонд анх тоглосон хүндийг өргөгч А.Юмжээ   
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй