Шууд Chart

Пара цаначид 18, 19-р байрт орлоо

2022-03-09 12:42:39

“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр боллоо. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер хамгийн шилдэг цагийг үзүүлж, 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлсэн.
 
Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо.
 
Эхний 12 байрт шалгарсан тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов. Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд хурд сорино гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
 
 

Пара цаначид 18, 19-р байрт орлоо  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй