Шууд Chart

Завхан аймагт эрчимтэй жин хасах уралдаан зарлажээ  

2022-03-18 17:36:49

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй

Дасгал хөдөлгөөн хийх иргэдийн тоо өдөр ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнөөдөр 11646 иргэн 136 заал, дөрвөн фитнесс, хоёр иог, дөрвөн клуб, 52 танхим, долоон соёлын төв, дөрвөн усан бассейнаар дасгал хөдөлгөөн хийжээ. Энэ нь тус аяны хамгийн өндөр тоо юм. Мөн 186 байгууллага энэхүү аяныг дэмжин оролцож байна. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны энэ өдөр улсын хэмжээнд Ховд аймгийн иргэд хамгийн идэвхтэй байлаа.

Мөн Завхан аймгийн Биеийн тамир, спортын газраас “Цогт фитнесс” төвтэй хамтран эрчимтэй жин хасах уралдаан зарлаж, 150 гаруй иргэн хамрагджээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Завхан аймагт эрчимтэй жин хасах уралдаан зарлажээ    
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй