Шууд Chart

"Аварга" дээд сургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ

2022-03-23 17:11:17

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг нар өнөөдөр “Аварга” биеийн тамирын дээд сургуульд зочилж, тус сургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын хөдөлгөөний сүүлийн үеийн чиг хандлага, ОУОХ-ны баримталж буй бодлогыг танилцуулж, сургалтын шинэ хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Мөн тамирчны дараах амьдралын замналаа эртнээс төлөвлөхийн чухлыг тайлбарлаж, гадаад хэл сурах зэргээр өөрийгөө эртнээс бэлдэх хэрэгтэйг сануулсан юм.

Харин Э.Бадар-Ууган олимпын аварга болохын тулд өөрийгөө хэрхэн золиосолсон, бусдаас илүү бэлтгэл хийдэг байсны ашиг шим олимпын рингэнд яаж гарсан талаар сонирхуулав. Мөн сэтгэлзүйгээ ялан дийлсэн тамирчин хамгийн хүчтэй байдгийг хэллээ. Уулзалтын үеэр оюутнууд зочдоос сонирхсон асуултдаа хариулт авч, чөлөөт яриа өрнүүлэв.

Энэ үеэр спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “Аварга” дээд сургуулийг МҮОХ-ны дээд шагнал “Олимпын алдар” одонгоор шагналаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Аварга" дээд сургуулийн оюутнуудтай уулзалт хийлээ  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй