
Орхон аймагт Дэлхийн эмчийн нарын өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд эмнэлзүйн, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нийт 20 илтгэл оролцлоо.
Тодруулбал, Эмнэлзүйн төрөлд:
- Ц.Саранцэцэг, Б.Цэндбаяр, Х.Дашдулам, Н.Анхзаяа, Л.Лхамжаргал, М.Баяржавхаа - “БОЭТ-ийн коронавируст халдварын тохиолдлоор хэвтсэн эмчлүүлэгчдийн дунд хийсэн судалгаа”
- З.Сонор, Ж.Ганцолмон, Б.Булган, Б.Цограгчаа, М.Амарбаяр - “Өндөр давтамжит радио долгионоор шамбарам түлэх (RAFAELO PROCEDURE) эмчилгээний эмнэлзүйн тохиолдлуудын эрт үеийн үр дүн”
- З.Болормаа, Д.Амаржаргал, Ш.Болортунгалаг, Н.Тунгалаг, Ц.Дуламжав - “Орхон аймгийн элэгний хатууралтай өвчтөнүүдийн дундах улаан хоолойн варикозын анхдагч урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан байдал”
Нийгмийн эрүүл мэндийн төрөлд:
- Г.Баянжаргал, Ч.Бямбадорж - “Орхон аймгийн эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр хүний хөхөнцөр вирусийн тархалт болон түүний өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлийг судлах нь”
- П.Отгонбилэг, А.Хонгорзул, П.Баярмаа, С.Дулмаа-Юмлаа - “Орхон аймагт бүртгэгдсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын ПГУ-ын шинжилгээгээр батлагдсан тохиолдлын дархлаажуулалтын байдалд хийсэн судалгаа
- Х.Нандинцэцэг, Б.Цандмаа, Д.Отгонжаргал, Ш.Бэхбат, Г.Есөн-эрдэнэ, Г.Байгалмаа, Ч.Тунгалаг, Я.Баярмаа, Н.Нарангэрэл, Ц.Оюунзул, Б.Дуламсүрэн, Л.Баярмагнай, Л.Саямаа - “Орхон аймгийн эмэгтэйчүүдийн дундах умайн хүзүүний эсийн шинжилгээний талаарх мэдлэг, хандлага, мэдлэгт нөлөөлөх зарим хүчин зүйл”
- Х.Хулан - “Чихрийн шижингийн шалтгаант бөөрний архаг өвчин ба түүний эрсдэлд хүчин зүйлс хоорондын хамаарлыг харьцуулан судалсан нь”
- Г.Будмаа, М.Бямбасүрэн, П.Баярмаа - “Өсвөр насны сурагчдын сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэл, стрессийн түвшин болон цахим хэрэглээний байдлыг судалсан нь” илтгэлээр оролцлоо.
“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах жил” эрдэм шинжилгээний хурал боллоо | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.