
"Шилдэг эрэгтэй гол дүр" номинацад нэр дэвшсэн жүжигчин Уилл Смит анхны Академийн шагналаа гардлаа.
Тэрбээр өмнө нь хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан ч урдуураа таслуулж байсан юм.
"King Richard" кинонд домогт теннисчин эгч дүүс болох Венус Уиллъяамс, Серена Уиллъяамс нарын аавын дүрийг бүтээсэн тэрбээр ийнхүү анх удаагаа шагнал хүртээд байна.
1990 онд хамгийн анхны дүрээ бүтээж байсан Уилл Смит "Энэхүү дүрийг бүтээхийн тулд аавыгаа их бодсон" хэмээсэн бол шүүмжлэгчид түүнийг карьерийнхаа хамгийн оргил үед ирж, гадаад болон дотоод ертөнцөө дээд цэгт нь тултал харуулсан" хэмээн үнэлжээ.
Уилл Смит Оскар хүртлээ | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.