
Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжиг анх 2021 оны 11 дүгээр сарын 25-нд нээлтээ хийсэн. Түүнээс хойш
Түүнчлэн "Гэм зэм" жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд, ерөнхий зураач Л.Батбилэг нар өнгөрсөн долоо хоногт оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл шалгаруулах "Мөнгөн мод" наадмын шилдэг найруулагч, шилдэг зураачаар тодорсон билээ.
Мөн "Гэм зэм" Vol.2-т Зосимовын дүрийг бүтээсэн жүжигчин Л.Дөлгөөн өчигдөр соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
Ташрамд дуулгахад, “Фауст”, “Гэм зэм” постдрамын жүжгийг Монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч Мягмарнарангийн Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Английн зохиолч Майк Бартлеттийн “Love love love” жүжгийг “Альфа” постдрамын театрын тайзнаа тавихаар ажиллаж байна. Түүнчлэн дараа жил Оросын алдарт зохиолч Чеховын “Цахлай” жүжгийг “Орфей” театрын тайзнаа Монголын үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн” гэсэн юм.
“Гэм зэм” хөшгөө хаалаа | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.