Шууд Chart

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Бадар-Ууганыг томилов

2022-03-28 20:53:17

МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийж, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болов.

Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм.

Сануулахад, өнөөдөр хуралдсан МҮОХ-ны VIII чуулганаар Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгосон билээ.


МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Бадар-Ууганыг томилов  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй